Wednesday, July 31, 2013
удаан
Намайг хүмүүс удаан гэж их хэлдэг. Энэ талаар бас нэг удаан найзтайгаа ярилцлаа. Гэхдээ тэр ажлыг удаан хийхээс цааргалдаггүй, харин ч илүү их ханамж авдаг гэнэ, яг л миний ижил. Удаан хийвэл чанартай хийнэ. Хийж байгаа хүн нь яарч цааргалаагүй байтал хийлгэж байгаа хүн нь яарч цааргалахаас илүү онцгүй мэдрэмж надад үгүй. Яахавдээ удаан хүн удаанаараа хийж л байгаа биз. Тэглээ гээд яах вэ дээ. Тайван сууж чаддаггүй яаруу хүмүүст би дургүй, тийм хүмүүстэй хамтран ажиллах ч дургүй. Намайг ойлгохгүй байгаа хүмүүст бас дургүй, тэр хүмүүст дургүйцэж байгаа нэг төрлийн өөртөө ч мөн дургүй.
Онгодгүй шүлэгч
Онгод минь чи хаа байна. Уран яруу төсөөллүүд минь хаашаа алга болчихов. Бичихийг үргэлж хүсч, оролдох хэдий ч ямар ч сүнсгүй, утга учиргүй, сэтгэлгүй бичлэгүүд хөвөрсөөр. Яагаад энэ вэ. Юу дутаад байна, юунд ханахгүй байна. Амьдралын минь амт багадлаа гэж үү?
Эхэлсэн бол дуусгаж, эцсийг нь үзэх хэдий ч эцэст нь амжилт байгаа гэдгийг үл хүлээнэ. Эхэлснээ эс дуусгана.
Би буруутай. Буруутай гэдгээ үл хүлээн зөвшөөрөх ч буруутай. Жаргалгүй амьдрал амьдрал биш юм бол ямар олон хүн жаргалгүй байгаа вэ. Гэвч байзаарай, жаргал гэж чухамдаа юу юм бэ, ядуу хүнд мөнгө жаргал, өлссөн хүнд хоол жаргал, гансарсан хүнд дурлал жаргал, хүүхэн хүнд гоо үзэсгэлэн жаргал, хар хүнд хүч чадал жаргал, эрдмийг сурагч хүнд номын дуу жаргал, эвийг эрхэмлэх хүнд тайван цаг жаргал. Жаргал гэдэг чинь харьцангуй ойлголт. хэний хувьд ямар жаргал ирэх вэ гэдгийг тааж хэмжих гэж хичээсээр оролдох хүн өөрийгөө зовоогоод өнгөрөхөөс цаашгүй.
Би яг одоо юу хийж байна. Би бичиж байна. Би чадахгүй бол яана аа? Юу чадахгүй гэж? Энэ бүхнийг, би юу ч чадахгүй бол яана аа? Тэгвэл тэр л биз. Чадахгүй бол чадахгүй л биз. Угаас энэ орчлонд хүн бүхнийг чаддаг болж төрөөгүй юм. Тиймээс чи бүхнийг чаддаг байх албагүй. Харин чадахгүй гээд гар хумхин суухын оронд чадахгүй ч байсан хичээгээд хийгээд үз. Чадахгүй ч гэсэн аль чадахаараа хичээ, өөрийн бүх хүчээ дайчил, ядаж энэ удаа, тэгээд үүнээс хойш. Одоо ганцхан удаа. Өөрийн үйлдлийнхээ хором бүрийг ажигла. Хийж буй зүйлээ мэдэр. Өөр зүйлд бүү санааширч зов. Тайван бай. Чадахгүй гээд чамайг буруутгахаас бүү ай. Харин чадахгүй байвал чамайг буруутгах бүхний өөдөөс чадах бүхнээ хийсэн гэж хэлж өөрийгөө өмгөөлөхийн тулд чадах бүхнээ хий. Тэгээд тайван бай. Хүлээцтэй бай. Хүлээцтэй, тэвчээртэй хүн ч цаг хугацааг хамгийн сайн ашиглаж чадаж байна гэсэн үг.

Subscribe to:
Posts (Atom)