Бодоод байсан чинь би дөчийн талыг хэдийн насалчихсан тууж явна. Амьдралынхаа хагасын хагасыг туулчихлаа. За тэр суутнуудтай харьцуулаад өдийг хүртэл юу хийж бүтээв энээ тэрээ гэж бодох юм бол гутралд орох шинжтэй. Надад бусдаас илүү суу билэг, авъяас чадвар заяагаагүйгээс хойш хүн төрөлхтөний түүврийн алдаануудтай өөрийгөө жишээд ч юу хийхэв. Гэхдээ өдийн насыг хий хоосон үрсэн үү гээд бодоход бас үгүй. Би олон хүнтэй уулзаж, олон хүнтэй танилцаж, олон хүнтэй ярилцаж, бас ч үгүй нэлээдгүй юм мэдэж авсан байна.
Гэхдээ сүүлийн үед энэ социал нэтворк гээч нь эрчийг авснаас хойш хүмүүс өөрчлөгдөж байх шиг. Зүсийг нь үзээгүй хүнтэйгээ нөхөрлөж, дурлаж, үерхэж, салж энээ тэрээ гээд өчнөөн сонин зүйл болдог боллоо. Надад 650 найз байна. Тэднээс би цөөхөн хэдийг нь л танина. Ядаж байхад яр гэгчээр хамгийн дотно сайн гэсэн найзуудтайгаа барагтаа л бол социал нэтворкоор харилцдаггүй. Би хувьдаа нөхөрлөлийг их чухал зүйл гэж боддог. Англи хэлэнд танил, найз гэсэн 2 үгийг нэг үгээр бичдэг юм байхдаа. Юм л бол friend гээд л. Гэхэд бодит амьдрал дээр бол мэндийн зөрүүтэй өнгөрдөг хүмүүсийг найз гэж хэлмээргүй л байгаа юм даа.
За тэр ч яахав гайгүй. Хүмүүс харин энэ социал нэтворкт арай дэндүү их итгэх юмаа. Нэг хөгжилтэй жишээ дурдахад би 2010 онд социал нэтворкоор төрсөн өдрөө 3 билүү 4 удаа тэмдэглэж үзсэн. Хүмүүс миний волл дээр баахан төрсөн өдрийн мэнд энээ тэрээ гээд л. Хувийн тохиргоо цэсрүү ороод төрсөн өдрөө дахиад өөрчлөнгүүт нөгөө хүмүүс чинь дахиад л баахан төрсөн өдрийн мэнд энээ тэрээ гээд л хэхэ. Үнэхээр хөгжилтэй л юм байна лээ. Хамгийн гол нь тэр хүмүүсийн бараг тэн хагасыг нь би огт танихгүй энэ тэр. За тэгээд өөрийгөө in relationship гээд бичингүүт л за баяр хүргэе, энээ тэрээ гээд л баахан юм болно. Like дараад л бараг миний хос болсон гэсэн статусыг share хийх нь холгүй байгаа юм чинь. Тэгээд буцаад single энэ тэр гэнгүүт л хүмүүс харамсалтай байна энэ тэр гээд дахиад баахан шоу болно. За өөр нэг жишээ гэх юм бол дэлхий сөнөнө энэ тэр гээд л. Гүй тэгээд сөнөвөл сөнөнө л биздээ. НАСА бол юу ч болохгүй л гэсэн юм билээ. Бас сөнөнө гэж миний шүтдэг шашинд л лав байхгүй. Тэгэхэд л гарууд ярьсаар байгаад, энэ тэндээс ямар ч эх сурвалжгүй худлаа үнэн юм цуглуулсаар байгаад сөнөхөөр болгочихож байгаа юм даа.
Бас тэр ТРОЛЛ гарууд байна. Үнэн хийх ажилгүй, амьдралын зорилгогүй нөхдүүд айн. Аягүй бол тэр тролл нөхдүүд чинь манай хошин шогийн амбий бооёогийн оронд СТӨ-нд Always Alone, Trolling EVERYDAY энэ тэр гэсэн тоглолт хийж дөнгөх вий дээ.
За тэгээд хүмүүс дээрээс нь өөрийнхөө алхам тутмыг л бусдад мэдээллэдэг болчихож. Би хувьдаа бол хэн нэгэнд өөрийн алхам бүрийг тайлагнаж явах дургүй. Магадгүй тийм болохоор л одоо болтол найз охин энэ тэр гэж байдаггүй биз. Гэтэл гарууд айн, үнэн сайн дураараа, би тэнд тэрэнтэй юм ууж байна, идэж байна, одоо тэнд явж байна ч гэх шиг. За тэгээд тэр нь хэвлэн нийтлэх эрх чөлөө юм даа. Тэр хогон дундаас хэн нэгэн нь хэрэгтэй юм биччихсэн байхвы гээд хайх хамгийн ядаргаатай!
Аан тийм, дээрээс нь тэр охидууд нь бүгдээрээ жүжигчин шиг болчихсон, өөрийнхөө зургийг аваад л инстаграмаар жаахан гэрэл сүүдрийг нь тааруулж байгаад их л донжтой тасарцан зурагтай болчихно. Одоо ч тэгээд зураг авах гэдэг урлаг байхаа больчихсон юм шиг байгаа юм дөө. Гүй тэгээд хамгийн сонин нь дандаа НООЛИЙН ӨРӨӨНий толинд зургаа авч тавьдаг нь ямар учиртай юм бүү мэд. Би л хувьдаа өөрийнхөө зургийг авч байсан, гэхдээ НООЛИЙН ӨРӨӨНД л лав биш!
За за жаахан маазарчихлаа. Бид чинь эрт дээр үеэс л их эрх чөлөөний мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Тийм учраас "Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд ямар хамаа байна" гэх сайхан үгээр энэ элийрлээ дуусгая даа.
PS: 00-ийн өрөөний толинд өөрийнхөө зургийг авч тавьсан бүх хүмүүсээс хүлцэл өчье.
No comments:
Post a Comment