Хэрэв өөрийн баримталдаг хэдхэн зарчмаасаа гажсан байвал сэтгэлээр унана, бүр навс унана, харин дуулгавартайгаар өөрийнхөө хэлэхийг дагаж байгаа бол сэтгэл тэнэгэр, яг л гэрийн даалгавраа зөв хийгээд багшдаа шалгуулаад онц авсан хүүхэд шиг баярлана.
Цээж дүүрэн (гэдэс дүүрэн биш) явбал тэр миний жаргал
Толгой дүүрэн (түрийвч дүүрэн биш) явбар тэр миний амжилт!
Дээрх үгийг би өөрөө өөртөө зориулж зохиосон юм. Миний жижигхэн уриа гэх юм уу даа. За өнөөдөртөө ингээд л боллоо.
No comments:
Post a Comment