Saturday, June 8, 2013

Их битгий хий, бага битгий хий, гол нь өдөр болгон хий!

Их битгий хий, бага битгий хий, гол нь өдөр болгон хий! Энэ л ёстой үнэн үг юм аа, энгийн мэт боловч хамгийн хэцүү нь. Би өөрийгөө тийм ч мартамхай гэж боддоггүй л дээ, гэхдээ өөртөө зорилт, зорилго болгосон зүйлээ өдөр бүр ухамсарлаж, түүнийхээ төлөө ямар нэг зүйл үргэлж хийж байдаг гэж хэлж чадахгүй нь. Ном унших дээр ядаад үүнийг хэрэгжүүлдэг болохсон, тэгэхгүй бол баахан л дуусгаагүй ном, бүгдийг нь дунд нь оруулаад орхичихсон, хэзээ дуусгахаа ч мэдэхгүй.



Заримдаа өөрийн дуртай зүйлийг хийхэд ч хэцүү санагдах юм. Энэ бол цэвэр миний л өөрийн сэтгэлзүйтэй холбоотой байх л даа. Хүн дуртай юмаа хийж байхдаа ямар нэгэн дарамт шахалт мэдэрдэг бус, харин ч хийж байгаагаасаа ханамж авдаг байх учиртай. Гэхдээ миний хувьд өөрийн дуртай зүйл ч байсан хийх түүнийгээ хийх зориг дутах юм. Байнга биш л дээ, гэхдээ л...
Магадгүй үүнийг эдгээх жор нь дээрх үг ч байж болох юм. Энэхүү үгийг суу билигт Күнз хэлсэн гэдэг. Зарим хятад ухаан ч гэж хэлдэг. Энэ бол их чухал хэрэгтэй ухаан юм даа. Тиймээс одоо энэхүү гайхалтай үгийг үргэлж санаж явахын тулд өөрийн зорилгын төлөө гүйцэтгэх ёстой үүргээ бага багаар мэрсээр барж идэх хэрэгтэй байна. Үгүй бол бул хар чулууны урд суухааас өөр юуг ч эс хийж чадна.

No comments:

Post a Comment